ЗАР МЭДЭЭ :   «   ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АКАДЕМИЧ, АРДЫН ЭМЧ  Н. БААСАНЖАВЫН НЭРЭМЖИТ ХОВД ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН  ТАЛАРХАЛ,САНАЛ, ХҮСЭЛТ,ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ  ХҮЛЭЭН  АВАХ  НЭЭЛТТЭЙ  УТАС:99439142 ЖИЧ: ЗӨВХӨН  АЖЛЫН ЦАГААР  /08:00-17:00/ ТА БҮХЭН САНАЛ ХҮСЭЛТЭЭ  ӨГНӨ ҮҮ. БОЭТ-ИЙН ЗАХИРГАА            »
  • Хөдөлмөрийн баатар, академич, ардын эмч Н. Баасанжавын нэрэмжит ховд дахь бүсийн оношилгоо эмчилгээний төв
  • Ховд аймагт эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн баярын хурал
  • Хамба лам БОЭТөвд ирлээ. Хавдраын эсрэг аян боллоо.
  • БОЭТөвийн гадна тохижилт
  • БОЭТөвийн АМАРЖИХ ГАЗАР
БОЭТ-ийн захиргаа
ХОВД АЙМГИЙН БОЭТ-ИЙН АМАРЖИХ ГАЗРААС "ДУТУУ ТӨРӨЛТӨӨС СЭРГИЙЛЭХ ДЭЛХИЙН ӨДӨР"-ИЙГ ТЭМДЭГЛЭВ
 

 



2009 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн "Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөр"-ийг Монгол улс 2012 оноос эхлэн жил бүрийн 11-р сарын 17-ны өдөр тэмдэглэж ирсэн байна. Энэ жилийн тухайд уг өдрийг "Дэлхий нийтээрээ хамтдаа нэгдэцгээе" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа учраас баруун бүсийн тулгуур төв, Ховд аймгийн БОЭТ-ийн Амаржих газрын хамт олноос санаачлан энэхүү өдрийг анх удаагаа тэмдэглэн өнгөрүүлж, тодорхой ажлыг хийж хэрэгжүүлж байхаар шийдвэрлэжээ. Улсын хэмжээнд 1 жилийн нийт төрөлтийн 7 хувийг дутуу төрөлт эзэлдэг бол нярайн эндэгдлийн 65-70 хувийг дутуу нярай эзэлдэг гэсэн статистик мэдээлэл бий. Тэгвэл Ховд аймгийн хэмжээнд өмнөх жилүүдэд дутуу төрөлт 4 орчим хувьтай байсан бол энэ тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгааг хэлж байна. Тиймээс энэ жилээс эхлэн "Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлж, эх барих эмэгтэйчүүдийн эмч ажилчид хамтран иргэд олон нийт, тэр дундаа эхчүүдэд нярай болон хүүхдээ асрах дадлыг олгох мэдээлэл сурталчилгаа хийх, цаашлаад төрөх тасгийн эмч, эх баригч, сувилагч, нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. 

ВИДЕО:







 

ХААН БАНК

ҮЙЛЧЛҮҮЛЭХ ДАРААЛАЛ


 
Ховд аймаг дахь баруун бүсийн оношлогоо эмчилгээний төв
© 2018
 
http://www.digitalvegas.net/Top-Casino-Spiele.html
Цагийн хуваарь
Холбоотой сайтууд
Холбоо барих
Ховд аймаг, Жаргалант сум
95110175 - Дэлгэрэнгүй
boet_emg@yahoo.com
www.khovdboet.mohs.mn