ЗАР МЭДЭЭ :   «   ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АКАДЕМИЧ, АРДЫН ЭМЧ  Н. БААСАНЖАВЫН НЭРЭМЖИТ ХОВД ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН  ТАЛАРХАЛ,САНАЛ, ХҮСЭЛТ,ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ  ХҮЛЭЭН  АВАХ  НЭЭЛТТЭЙ  УТАС:99439142 ЖИЧ: ЗӨВХӨН  АЖЛЫН ЦАГААР  /08:00-17:00/ ТА БҮХЭН САНАЛ ХҮСЭЛТЭЭ  ӨГНӨ ҮҮ. БОЭТ-ИЙН ЗАХИРГАА            »
  • Хөдөлмөрийн баатар, академич, ардын эмч Н. Баасанжавын нэрэмжит ховд дахь бүсийн оношилгоо эмчилгээний төв
  • Ховд аймагт эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн баярын хурал
  • Хамба лам БОЭТөвд ирлээ. Хавдраын эсрэг аян боллоо.
  • БОЭТөвийн гадна тохижилт
  • БОЭТөвийн АМАРЖИХ ГАЗАР
Сэтгэц наркологийн тасаг

СЭТГЭЦ НАРКОЛОГИЙН ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

Манай  тасаг нь анх 1975 оны 07 сарын 01 өдөр нэгдсэн эмнэлгийн тасаг болон                                            15 ортой ,их эмч 1 ,сувилагч 5,   асрагч 4 бүгд 10 орон тоотой байгуулагдсан.

БНМАУ-н сайд нарын зөвлөлийн 1975 оны 174-р тогтоолын заалтын дагуу 1975 оноос Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан аймгийг харъяалсан аймаг дундын диспансер болон өргөжиж 50 ортой , их эмч 3,  сувилагч 9, асрагч 13, хоол зөөгч 1 бүгд 26  хүний орон тоотой ажиллаж баруун аймгуудын  хүн амд сэтгэл мэдрэлийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлэн, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх , өвчний явцыг хянаж байх үүрэг бүхий хөдөөгийн ууган диспансер болон ажиллаж эхэлсэн.

БНМАУ-н сайд нарын зөвлөлийн 1987 оны 251-р тогтоолын дагуу наркологийн 10 ор нэмэгдэж 60 ор бүхий сэтгэл мэдрэл, наркологийн аймаг дундын диспансер болон өргөжиж  анхны эрхлэгч эмчээр Л. Бадамжав томилогдон ажиллаж байлаа.

 1989 оноос баруун 5 аймаг сэтгэл мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч, кабинеттэй болсноор Ховд аймгийн хүн амд сэтгэц каркологийн тусламж үзүүлэх болжээ.

1997 оноос одоог хүртэл 12 ортой, их эмч 2, ахлах сувилагч 1, нөхөн сэргээх эмчилгээний сувилагч 1, ээлжийн сувилагч 5, асаргааны асрагч 5, нийт 14 орон тоотойгоор баруун бүсийн хүн амд сэтгэц наркологийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж, өөртөө болон нийгэмд бусдад аюултай үйлдэл хийж болзошгүй, хүмүүсийг тэдний онцлогт нь тохируулан эмчилгээ асаргаа сувилгаа хийдгээрээ бусад тасгуудаас онцлогтой.

 

Зорилго: Үйлчлүүлэгчдэд ээлтэй, чанартай хүртээмжтэй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх

Зорилт:

1. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг

2. Үйлчлүүлэгчдэд ээлтэй эрүүл мэндийг дэмжих тусламж үйлчилгээг бий болгох

3. Мэргэжилтэнүүдийн мэдлэг, ур чадвар, ёс зүйн харилцаа хандлагыг дээшлүүлэх

4. Тасгийн үйл ажиллагааны тохижилт

Үйл ажиллагааны чиглэл:

  1. Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг эмчлэх, оношлох, хянах
  2. Архи болон мансууралын асуудалтай хүмүүсийг оношлох, эмчлэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх
  3. Сэтгэцийн эмгэгтэй хүмүүст сувилахуйн тусламж үзүүлэх
  4. Сэтгэцийн эмгэгтэй хүмүүст нийгэм хамт олонд тулгуурласан нөхөн сэргээх эмчилгээ, энгийн хөдөлмөрийн дадал эзэмшүүлэх, мэргэшүүлэх

Тасгийн эрхлэгч П.Хосбаяр, эмчлэгч эмч М. Хосбаяр, ахлах сувилагч Х.Долгор, Нөхөн сэргээх эмчилгээний сувилагч Я.Алтанчимэг

Ээлжийн сувилагч нар С.Бүрэнжаргал, Н.Цэндхорлоо, П.Баяртсайхан, З.Батдорж, Б.Гүрсэд

Асаргааны асрагч нар Ч.Наранцэцэг, Н.Гэрэлцэцэг, Ж.Сарангэрэл, Д.Гантуяа, И.Оюунчимэг

ХААН БАНК

ҮЙЛЧЛҮҮЛЭХ ДАРААЛАЛ


 
Ховд аймаг дахь баруун бүсийн оношлогоо эмчилгээний төв
© 2018
 
http://www.digitalvegas.net/Top-Casino-Spiele.html
Цагийн хуваарь
Холбоотой сайтууд
Холбоо барих
Ховд аймаг, Жаргалант сум
95110175 - Дэлгэрэнгүй
boet_emg@yahoo.com
www.khovdboet.mohs.mn