ЗАР МЭДЭЭ :   «   ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АКАДЕМИЧ, АРДЫН ЭМЧ  Н. БААСАНЖАВЫН НЭРЭМЖИТ ХОВД ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН  ТАЛАРХАЛ,САНАЛ, ХҮСЭЛТ,ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ  ХҮЛЭЭН  АВАХ  НЭЭЛТТЭЙ  УТАС:99439142 ЖИЧ: ЗӨВХӨН  АЖЛЫН ЦАГААР  /08:00-17:00/ ТА БҮХЭН САНАЛ ХҮСЭЛТЭЭ  ӨГНӨ ҮҮ. БОЭТ-ИЙН ЗАХИРГАА            »
  • Хөдөлмөрийн баатар, академич, ардын эмч Н. Баасанжавын нэрэмжит ховд дахь бүсийн оношилгоо эмчилгээний төв
  • Ховд аймагт эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн баярын хурал
  • Хамба лам БОЭТөвд ирлээ. Хавдраын эсрэг аян боллоо.
  • БОЭТөвийн гадна тохижилт
  • БОЭТөвийн АМАРЖИХ ГАЗАР
Гадаад харилцаа, сургалт судалгааны алба

Гадаад харилцаа, сургалт судалгааны алба нь:


Сургалт, гадаад харилцааны  алба нь сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, удирдлагаар хангах, гүйцэтгэлд хяналт тавих, түүнд холбогдох бусад харилцааг зохицуулах,  байгууллагыг төлөөлөн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн зохион байгуулах  үүрэг бүхий нэгж юм.

 

  1. Сургалтын чиглэлээр  үүргийг тасралтгүй гүцэтгэдэг  Үүнд:
  • Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах урт, богино хугацааны болон зайн, телемедицины  сургалтын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах
  • Сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, зохицуулалт хийж, хяналт тавих
  • Эмнэлгийн мэргэжилтнүүдийг  шаардлагатай мэдээллээр хангах
  • Эмнэлгийн мэргэжилтний  багц цаг, эмчлэх эрхийн  баримт бичгийн асуудлыг хариуцах
  • Сургалтын ажлын эцсийн үр дүнд үнэлгээ, дүгнэлт өгөх, суралцагчдын сэтгэл ханамжинд судалгаа хийж, дүгнэлт гаргах

 

  1. Гадаад харилцааны  чиглэлээр  дараах  үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд:
  • Эмнэлгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөгжүүлэх хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
  • Эрүүл мэндийн байгууллагуудад  нэвтэрсэн дэвшилтэт техник, технологийг судлах, дамжуулах, нутагшуулах ажлыг чиглүүлэн зохион байгуулах
  • Эмнэлгийн мэргэжилтний  гадаад хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх
  • Гадаад орны ижил төрөл мэргэжлийн эмнэлгүүдтэй олон талт хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийг хийж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
  • Гадаад улс орон, олон улсын байгууллагын санхүүжилт бүхий төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, шинжлэх ухааны ололт, орчин үеийн дэвшилтэт техник, технологи, сургалтын шинэлэг арга барилыг нэвтрүүлэх ажлыг  бусад  албатай хамтран зохион байгуулах
  • Мэргэжлийн урт богино хугацааны сургалт, магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулах ажлыг зохион байгуулах

Гадаад харилцааны чиглэлээр  Солонгос улсын KOIKA Олон Улсын Байгууллага, Японы  Жайка  ОУБ,   Тайвань улсын Тайчунь  хотын  МетроХарвор эмнэлэг, Хятад улсын Урумчи хотын нэгдсэн эмнэлэг,  Солонгос улсын Чоншим олон улсын эмнэлэг,  Япон улсын Уруул тагнайн сэтэрхийн нийгэмлэгээс Уруул тагнайн сэтэрхийн мэс засал, Хэл ярианы гажиг заслын нийгэмлэг, Америкийн Нэгдсэн Улсын Virtue Foundation сангийн нүдний нарийн мэргэжлийн баг, Герман Улсын эмгэг судлаач эмч Телемедицины зайн оношлогооны хүрээг өргөжүүлэх чиглэлээр, Франц Улсын түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын баг, Австрали Улсын эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын эмч нарын  баг,  Швейцар улсын  эмч нарийн багтай харилцан  туслалцах гэрээ хийн ажилладаг.

Мөн Солонгосын  SCL групп, Тайваны Эмнэлгийн мэргэжилтний олон улсын сургалт судагааны төвитэй   хамтран ажиллах  санамж бичигт гарын үсэг зуран цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах юм.

 

 

ХААН БАНК

ҮЙЛЧЛҮҮЛЭХ ДАРААЛАЛ


 
Ховд аймаг дахь баруун бүсийн оношлогоо эмчилгээний төв
© 2018
 
http://www.digitalvegas.net/Top-Casino-Spiele.html
Цагийн хуваарь
Холбоотой сайтууд
Холбоо барих
Ховд аймаг, Жаргалант сум
95110175 - Дэлгэрэнгүй
boet_emg@yahoo.com
www.khovdboet.mohs.mn