ЗАР МЭДЭЭ :   «   ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АКАДЕМИЧ, АРДЫН ЭМЧ  Н. БААСАНЖАВЫН НЭРЭМЖИТ ХОВД ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН  ТАЛАРХАЛ,САНАЛ, ХҮСЭЛТ,ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ  ХҮЛЭЭН  АВАХ  НЭЭЛТТЭЙ  УТАС:99439142 ЖИЧ: ЗӨВХӨН  АЖЛЫН ЦАГААР  /08:00-17:00/ ТА БҮХЭН САНАЛ ХҮСЭЛТЭЭ  ӨГНӨ ҮҮ. БОЭТ-ИЙН ЗАХИРГАА            »
  • Хөдөлмөрийн баатар, академич, ардын эмч Н. Баасанжавын нэрэмжит ховд дахь бүсийн оношилгоо эмчилгээний төв
  • Ховд аймагт эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн баярын хурал
  • Хамба лам БОЭТөвд ирлээ. Хавдраын эсрэг аян боллоо.
  • БОЭТөвийн гадна тохижилт
  • БОЭТөвийн АМАРЖИХ ГАЗАР
Цусны салбар банк

Ховд аймгийн БОЭТ-н Цусны салбар банкны
товч түүх ба танилцуулга

Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгийг 1954 онд аймаг дундын нэгдсэн эмнэлэг болгон өргөжүүлэх тухай тэр үеийн СНЗ-н тогтоол гарч байсан байна. Тэр үед төрөх , эмэгтэйчүүд, мэс засал, хүүхэд, дотрын эмч нараар тухайн үеийн зөвлөлт холбоот улсын эмч мэргэжилтэн Е.С. Байдар олзоев, Цацанида гэсэн эмч нар ажиллаж байжээ. Энэ үед Е.Байдар / БНМАУ-ын гавьяат эмч/ хүнээс хүнд шууд цус сэлбэж байсан гэх аман яриа байдаг. Энэ үеэс л Ховд аймагт цус сэлбэх үйл ажиллагаа эхэлсэн байна гэж дүгнэж болох юм. Түүний дараагаар эх барих эмэгтэйчүүдийн эмч Со.Хишгээ цус алдаж хүндэрсэн эхэд цус сэлбэж  байсан баримт байдаг. Улмаар 1967 онд одоогийн академич хөдөлмөрийн баатар Н.Баасанжав мэс заслын дараагаар өвчтөнд ижил бүлгийн цус юүлж байсан байна. Тэгээд нэгдсэн эмнэлэгийн дэргэд цусны станц 2 орон тоотой байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Бага эмч-1, шил угаагч-1, их эмч /мэс засалч/ 0,5 орон тоотой ажиллана. Салбар банк нь аж ахуйн тооцоо нь дээр 2 жижигхэн өрөөнд үйл ажиллагаагаа явуулна. Шилээ угааж ариутгаж рецентээ бэлтгэн дараа нь найруулаад лабораториор хянуулаад үйлдвэрлэлээ явуулдаг журамтай байлаа. Голдуу бүхэл цус үйлдвэрлээд шингэн сийвэнгээ тунгааж хуримтлуулаад эмчилгээнд хэрэглэдэг байв. Тухайн үед цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ  бага байсан байна. Энэ үеийн баримт сөхвөл нийт 60 орчим донортой цус өгсөний дараагаар хоол тухайн үеийн 24 чихэр, алимаар урамшуулал олгодог байжээ. Донорууд нь их хариуцлагатай хөдөө хот явахдаа заавал ирж бүртгүүлээд явдаг байсан байна.

Дараа нь 1970-иад оноос мэргэжлийн бага эмч нарыг улсын хэмжээнд бэлтгэх түргэвчилсэн сургалт явагдаж бага эмч Жаргалсүрэн,Бадам, Булгаа нар бэлтгэж байв. Их эмч нараас Со.Хишгээ, Н.Баасанжав нар 14-21 хоногийн сургалтанд хамрагдсан байна. Тухайн үед улсын хэмжээгээр эхийн эндэгдэл өндөр нийт нас барсан эхийн 70 орчим  хувь нь цус алдалттай холбоотой гэсэн дүгнэлт гарсан байна. 1970 онд СНЗ-Н сайдын 118-р тогтоол гарч аймгуудын нэгдсэн эмнэлэгийн чадамжийг  дээшлүүлэх үндсэн зорилт тавигдсаны дотор цусны станцын өрөө тоог нэмэгдүүлэх багаж тоног төхөөрөмжөөр хангах асуудлаар асуудал тавигдсан байсан. 1989 оноос бага эмч-2, сувилагч-1, шил угаагч, ариутгагч-1 орон тоотой болон өргөжсөн юм. Дараа нь бага эмч Доржпалам, Жаргалсүрэн, Энхтуяа, Цэцгээ нар ажиллаж 24 цагийн үйлчилгээтэй болов. Боловсон хүчнүүд нь бүгд мэргэжил олгох, дээшлүүлэх дамжаа дүүргэсэн мэргэжлийн хүмүүс болсон юм. Энэ зохион байгуулалт нь оновчтой алсыг харсан сайн арга хэмжээ болсон гэж дүгнэсэн юм.

Тоног төхөөрөмжийн хувьд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүн амын сангийн хөрөнгө оруулалтаар ДМ-6 хурилтуур, ахуйн хөргөгч зэргээр хангаж байв. Үүнээс  өмнө 4 бортогтой кубота-8900 гэдэг жижиг хурилтууртай байлаа. Удалгүй БОЭТ-н болон улсын хөрөнгө оруулалтаар зориулалтын хөргөгч, гүний хөлдөөгч, цахилгаан жин, шахагч аппарат, донорын сандал зэргээр хангагдсан болно. Одоо орон тооны их эмч-1, бага эмч-4, үйлчлэгч-1 орон тоотой 110м2  талбай бүхий байртай томоохон банк болон өргөжсөн байна. 2012 онд байрандаа их засвар хийсэн. Орчиноо тохижуулж зүлэг, мод, цэцгийн мандалтай болоод байна. Жилдээ 110-160 л цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. (нэгжээр тооцвол 342,85 болно). Сүүлийн жилүүдэд шинэ хөлдүү сийвэн, тромбоцитийн өтгөрүүлэг, К сийвэн криоприцапитат цагаан эсгүйжүүлэх улаан эсийн бүтээгдэхүүн зэргийг үйлдвэрлэж эмчилгээнд хэрэглэж буй нь өндөр үр дүнтэй болж байна. Одоо нийт бүртгэлтэй 670-аад донор байгаагаас байнгын цусаа бэлэглэдэг 190 орчим донор бий. Үүний 70-с дээш хувь нь 35 хүртэлх насны донор эзэлдэг юм. Нийт сумууд нь лабораториор хянагдсан байнгын 10-30 донортой болоод байна. Ховдын цусны салбар банк нь орон байр, боловсон хүчин тоног төхөөрөмжийн хувьд сайн хангагдсан. Байнгын үйлчилгээтэй салбар нэгж болж чадлаа. Цаашид эмнэлзүйн трансфузиологч эмчтэй болох, тоног төхөөрөмжийг байнга сэлбэж сайжруулж байх зорилт тавигдаж байна.

САЛБАР БАНКНЫ ЭРХЛЭГЧ ЭМЧ                                 Ц. ДАВААХҮҮ

ХААН БАНК

ҮЙЛЧЛҮҮЛЭХ ДАРААЛАЛ


 
Ховд аймаг дахь баруун бүсийн оношлогоо эмчилгээний төв
© 2018
 
http://www.digitalvegas.net/Top-Casino-Spiele.html
Цагийн хуваарь
Холбоотой сайтууд
Холбоо барих
Ховд аймаг, Жаргалант сум
95110175 - Дэлгэрэнгүй
boet_emg@yahoo.com
www.khovdboet.mohs.mn