ЗАР МЭДЭЭ :   «   ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АКАДЕМИЧ, АРДЫН ЭМЧ  Н. БААСАНЖАВЫН НЭРЭМЖИТ ХОВД ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН  ТАЛАРХАЛ,САНАЛ, ХҮСЭЛТ,ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ  ХҮЛЭЭН  АВАХ  НЭЭЛТТЭЙ  УТАС:99439142 ЖИЧ: ЗӨВХӨН  АЖЛЫН ЦАГААР  /08:00-17:00/ ТА БҮХЭН САНАЛ ХҮСЭЛТЭЭ  ӨГНӨ ҮҮ. БОЭТ-ИЙН ЗАХИРГАА            »
  • Хөдөлмөрийн баатар, академич, ардын эмч Н. Баасанжавын нэрэмжит ховд дахь бүсийн оношилгоо эмчилгээний төв
  • Ховд аймагт эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн баярын хурал
  • Хамба лам БОЭТөвд ирлээ. Хавдраын эсрэг аян боллоо.
  • БОЭТөвийн гадна тохижилт
  • БОЭТөвийн АМАРЖИХ ГАЗАР
Амбулаторийн тасаг

Үйлчлүүлэгч та манайхаар үйлчлүүлэхдээ:

Манай эмнэлэгээр үйлчлүүлэхдээ өөрийн биеэр болон утсаар эмчид үзүүлэх дугаарыг цахим бүртгэгчээс цаг авч үйлчлүүлнэ. Ингэхдээ та доорх зүйлсийг бүрдүүлж ирнэ:

  • Өвчтөн илгээх хуудас (13А маягт) Харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлгээс авна.
  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /Шимтгэл төлсөн/
  • Өвчний карт

Амбулаторийн үзлэг үйлчилгээ нь 0800 - 1700 цаг хүртэл ажиллаж байна.

        Үйлчлүүлэгч тан үзүүлэх цагаа авах     

 

  • АМБУЛАТОРИЙН ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.          
  • ХОВД ДАХЬ БОЭТ-ИЙН АМБУЛАТОРИЙН ТАСГИЙН ТОВЧТАНИЛЦУУЛГА

Амбулаторийн тасаг нь 1948 онд байгуулагдсан ба Дотор, Мэдрэл, Мэс засал Эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ард иргэддээ нарийн мэргэжлийн эмч нарын тусламж үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Одоо  өргөжин Мэс засал, Нүд, Шүд, ДОХ, БЗДХ-йн кабинет, Чих хамар хоолой, Зүрх судас, Дотоод шүүрлийн булчирхай, Лаборатори, ЭХО, Уламжлалт зэрэг олон кабинеттэй болж төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг  ард иргэдэд мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж байна. 

  •            Амбулаторийн тасгийн эмч ажилчдын хүний нөөцийн чадавхийн хувьд Анагаах ухааны  Магистр зэрэгтэй эмч 2, Сувилахуйн мэргэшлийн “Ахлах” зэрэгтэй сувилагч 4, “Тэргүүлэх”  зэрэгтэй лаборант 1, ЭМЯ-ны Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан 8 тус тус ажиллаж байна.

    Тус тасаг нь  их эмч 15, сувилагч 12, Лаборант 2, үйлчлэгч  1  нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй  үйл ажиллагаагаа явуулж байна.  Тасгийн эрхлэгч эмчээр Л. Бадамхорлоо, Ахлах сувилагчаар Х. Навчаа  нар ажиллаж тасгийн ажилчдыг удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.   

    Зүрх судасны кабинет 2005 оноос зүрхний ЭХО аппарат, 2008 оноос зүрхний өнгөт допплер Эхо, зүрхний 24 цагийн бичлэгийн аппарат, 24 цагийн артерийн даралт хэмжих аппарат, 2014 онд зүрхний ачаалалтай бичлэгийн аппарат, Шүдний кабинет 2009 оноос Тайван улсын зөөврийн бор машин-1, 2011 онд суурь бор машин 2, 2012 онд  ЭМЯ-ны суурь бор машин-1, нүдний микроскопи дуран 1, 2015 онд нүдний даралт авдаг Лазерын аппараттай болсноор ард иргэдэд үзүүлэх нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэхээс гадна  Амбулаторийн тусламж үйлчилгээний чанар сайжирч үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж дээшилсэн эерэг үр дүнгүүд гарч байна. 

    Серологи лаборатори нь НҮБ  ХАС-н дэмжлэгтэйгээр  Монгол-Германы хамтарсан (GTZ) төслийн санхүүжилтээр хөрөнгө оруулалт хийгдэн  ажилласанаар лабораторийн тусламж үйлчилгээнд чанарын ахиц гарахын зэрэгцээ гар ажиллагаа багасч цаг хугацаа хэмнэснээр үйлчлүүлэгч болон  шинжилгээний тоо эрс нэмэгдсэн. Мөн эмч лаборант нар төслийн сургалтанд удаа дараа хамрагдсанаар мэргэжлийн ур чадвар өсөн нэмэгдэж, тухайн лабораторийн чадамж дээшилж, ХАСҮТ, ЦССТ, Австрали улсын итгэмжлэгдсэн лабораторийн чанарын гадаад үнэлгээнд 5 удаа оролцож ‘’А’’ үнэлгээтэй шалгагдаж ард иргэдэд үйлчилж байна.

    Амбулаторийн тасгийн эмч ажилчид нь Ховд аймгийн төвийн Жаргалант сум, 16 сум болон харъяа Увс , Баян-Өлгий , Говь-Алтай, Завхан аймгийн ард иргэдэд эмнэлгийн нарийн мэргэжлийн  тусламж үйлчилгээг   чанартай үзүүлж байна.

    Эрхэм зорилго

            Манай  тасгийн хамт олон Үйлчлэх хүрээний нийт хүн амд амбулаторийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг  сэтгэл ханамжтай,  хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэгчдийн эрхийг дээдлэн тэдний хэрэгцээг ханган, технологийн дэвшилтэнд тулгуурлан чанарыг эрхэмлэн  ажиллах зорилго тавин ажиллаж байна.

    Зорилт

    Тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны чиглэл:

    1.    Дотор, Дотоод шүүрлийн булчирхайн чиглэлээр

    2.    Зүрх судас 

    3.    Өдрийн эмчилгээ

    4.    Чих хамар хоолой

    5.    Нүд судлал

    6.    Шүд, эрүү нүүр

    7.    Гэмтэл,  Мэс засал 

    8.    Мэдрэл  судлал

    9.    Хавдар  судлал

    10. ДОХ БЗДХ  Сайн дурын зөвлөгөө шинжилгээний төв 

    11. Серилоги лаборатори  гэсэн нарийн мэргэжлийн чиглэлээр  өөрийн аймгийн болон харьяа бүсийн аймгийн хүн амд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

     

    Одоо ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүд

     

    Амбулаторийн эрхлэгч эмчээр  их эмч  Л. Бадамхорлоо

     Ахлах сувилагчаар: Сувилагч   Х. Навчаа

    Шүд эрүү нүүрний эмчээр :

    Эрүү нүүрний мэс заслын их эмч Н. Бямбаа

    Эрүү нүүрний гажиг заслын их эмч Ч.Номинцэцэг

    Нүүр амны их эмч М.Бямбаа, М. Урангоо

    Нүүр амны согог заслын их эмч  С.Болд  М.Оюу-эрдэнэ

    Шүдний сувилагчаар: Б.Мөнхбаяр, Б.Мөнхнасан

    Дотор, дотоод шүүрлийн буличрхайн их эмчээр :

    Д. Отгонбаяр, Б. Энхжаргал, М. Сайрангүль

    Дотор дотоод шүүрлийн булчирхайн сувилагчаар  Х. Насанхишиг

    Зүрх судасны их эмчээр Л. Бадамхорлоо, сувилагчаар Д. Бадам 

    Мэдрэлийн их эмчээр: Б.Алтангэрэл, Ч. Соёлмаа, Ц. Гэрэлт-Од

    Мэс заслын эмчээр:  Д.Батболд, Б. Сүхнаран, Мөнхбат

    Мэс заслын сувилагчаар  Н. Одгэрэл

    Чих хамар хоолойн эмчээр: Д.Буниа, Ж. Цолмон, Ц. Ишханд нар,  Сувилагчаар нь: Т. Цэцэгмаа

    Нүдний эмчээр: Э. Оюунгэрэл, сувилагчаар  Ч.Бямбадулам  

    Хавдар судлалын их эмчээр: Ц.Цагаан, Д. Атарбат хавдар бүртгэгчээр Х. Навчаа  

    ДОХ БЗДХ болон СДЗШ-ий төвийн эмчээр  Д. Цээпил сувилагчаар Б. Мөнхсоёл

    Серилоги лаборантаар Д. Отгонцагаан, О. Шаргаа      

    Өдрийн эмчилгээний эмчээр Д. Гэрэлчимэг сувилагчаар С. Даланцэцэг, Ц. Оюунцэцэг

    Үйлчлэгчээр  Г. Мөнчимэг   нар ажиллаж байна.                                          

    1. Амбулаторийн тасгийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлж, хүлээгдэл, чирэгдлийг бууруулах  
    2. Амбулаториор үйлчлүүлэгчдийг эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх  талаар сургалт  сурталчилгааг  сайжруулан тогтмолжуулах
    3. Эмч, ажилчдыг мэдлэг, ур чадвар, ёс зүйг дээшлүүлэх

ХААН БАНК

ҮЙЛЧЛҮҮЛЭХ ДАРААЛАЛ


 
Ховд аймаг дахь баруун бүсийн оношлогоо эмчилгээний төв
© 2018
 
http://www.digitalvegas.net/Top-Casino-Spiele.html
Цагийн хуваарь
Холбоотой сайтууд
Холбоо барих
Ховд аймаг, Жаргалант сум
95110175 - Дэлгэрэнгүй
boet_emg@yahoo.com
www.khovdboet.mohs.mn