ЗАР МЭДЭЭ :   «   ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АКАДЕМИЧ, АРДЫН ЭМЧ  Н. БААСАНЖАВЫН НЭРЭМЖИТ ХОВД ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН  ТАЛАРХАЛ,САНАЛ, ХҮСЭЛТ,ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ  ХҮЛЭЭН  АВАХ  НЭЭЛТТЭЙ  УТАС:99439142 ЖИЧ: ЗӨВХӨН  АЖЛЫН ЦАГААР  /08:00-17:00/ ТА БҮХЭН САНАЛ ХҮСЭЛТЭЭ  ӨГНӨ ҮҮ. БОЭТ-ИЙН ЗАХИРГАА            »
  • Хөдөлмөрийн баатар, академич, ардын эмч Н. Баасанжавын нэрэмжит ховд дахь бүсийн оношилгоо эмчилгээний төв
  • Ховд аймагт эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн баярын хурал
  • Хамба лам БОЭТөвд ирлээ. Хавдраын эсрэг аян боллоо.
  • БОЭТөвийн гадна тохижилт
  • БОЭТөвийн АМАРЖИХ ГАЗАР
Цаг товлох үйлчилгээ

Цаг товлох үйлчилгээний журам

1.БОЭТ-ийн оношлогооны хэсэгт хөтөч сувилагч ажиллах бөгөөд үзлэгийн цаг олгох, үйлчлүүлэгчдийг бүртгэх, карт олгох, өвчний түүх нээх, төлбөрт үйлчилгээний орлого авах асуудлыг хариуцана.

2.Хөтөч сувилагч нь үйл ажиллагаа, оношлогоо, тусламж үйлчилгээний нормативын дагуу цагийн номерыг хуваарилан олгоно. Үзлэгийн цагийг 08.00-11.50, 13.00-16.50 цагуудын хооронд тараах ба эмчийн үзлэг 08.10 цагт эхлэнэ. Дараах байдлаар цаг товлох үйлчилгээний дагуу оношлогоо, үзлэг хийгдэнэ.

  • ЭХО 1- өдөр бүр 10 минут тутамд 08.10-13.50 хүртэл
  • ЭНАЗОК- өдөр бүр 20 минут тутамд 08.10-11.50 хүртэл,13.10-14.50 хүртэл
  • ЗСК- өдөр бүр 15 минут тутамд 08.15-11.45 хүртэл,13.00 цагаас зүрхний ЭХО харна.
  • Амаржих газрын амбулатори - өдөр бүр 15 минут тутамд 08.15-11.45 хүртэл,13.00-16.45 хүртэл
  • Пүрэв, Баасан гарагт эмнэлэг хөдөлмөр магадлалын хуралтай 13.00-16.45 хүртэл
  • Рентген харалт- өдөр бүр 10 минут тутамд 10.10-11.50 хүртэл
  • Рентген зураг авалт- өдөр бүр 20 минут тутамд 08.10-11.45 хүртэл
  • Уян дуран- өдөр бүр 40 минут тутамд 08.30-11.50 хүртэл

Жич: Баасан гарагийн өглөө 08.00-09.00 хүртэл эмч нарийн мэдээллийн цагтай тул үзлэг, оношлогоо 09.00 цагаас эхлэнэ. Мөн урд өдөр нь жижүүр тохиолдолд 08.30-10.00 хүртэл үзлэг, оношлогоо хийгдэнэ.

3.Оношлогоо хийлгэх үйлчлүүлэгч тодорхой бэлтгэл хангаж ирэх шаардлагатай тул, холбогдох шаардлагыг хөтөч сувилагчаас лавлах болон мэдээллийн самбараас уншиж танилцана.

4.Үйлчлүүлэгч нь харъяа өрх сумын эмнэлгээс 13А маягт, амбулаторийн карттай ирж үйлчлүүлнэ.

5.Үйлчлүүлэгч нь иргэний үнэмлэх, ЭМД-ын дэвтэртэй байх / ажил эрхэлдэг бол тухайн сарын, ажилгүй бол тухайн оны шимтгэлийг бүрэн төлсөн, баталгаажих тамгатай зураг наагдсан, 0-16 насны хүүхэд, өндөр настан, ХБИ даатгалын шимтгэлийг төрөөс хариуцах баталгаажих дардасыг даруулсан байна./

6.Төлбөрт үйлчилгээний тарифыг БОЭТ-ийн захирлын тушаалаар батлах ба үйлчилгээний тарифыг ил тод хадсан байна.

7.Яаралтай тусламж зайлшгүй үзүүлэх шаардлагатай болон амь насанд нь аюул учруулж болзошгүй хүнд өвчтөнд 13А маягт, очер дараалалгүй үйлчилнэ.

8.Амбулаторийн картгүй үйлчлүүлэгчдэд хөтөч сувилагчийн хэсгээс түр карт нээж үйлчилнэ.

9.Ахмад дайчин, ЭМБ-ын өндөр настанд тусгай үнэмлэхийн дагуу очер дугааргүй үйлчилнэ.

10.Эмчилгээ үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ параклиникийн эрхлэгч, чанарын менежер, эмчилгээ эрхэлсэн дэд захирал, БОЭТ-ийн захирал нарт шууд амаар болон бичгээр танилцуулж болно.

Өвчний түүх нээлгэж хэвтэн эмчлүүлэх тохиолдолд анхаарах зүйлс

 

  1. Өвчний түүх нээлгэхээ ирэхдээ дараах бичиг баримт авч ирнэ.
    • Хэвтэн эмчлүүлэх бичиг
    • Иргэний үнэмлэх
    • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
    • Өндөр насны тэтгэвэрийн дэвтэр
    • Группын дэвтэр
    • Нийгмийн даатгалын дэвтэр
    • 0-16 насны хүүхэд төрсний гэрчилгээ
    • ЕБС-ын сурагч бол сургуулийн тодорхойлолт
    • 0-2 насны хүүхэдтэй эх өрхийн эмнэлгээс тодорхойлолт

2.Эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулагч иргэн заасан зардлын 10 хувь буюу 20000 төгрөгийг бэлнээр авч ирж кассанд тушааж баримт авна.

3.ӨНТ, групптэй, 0-18 настай ЕБС-ийн сурагч, цэргийн жинхэнэ албан хаагч, 0-2 насны хүүхэдтэй эхийн төлбөрийг төрөөс хариуцна.

4.Даатгуулагч болон даатгуулсан эсэхээс үл хамааран төрөөс төлбөрийг нь хариуцахаар холбогдох хууль тогтоомжид зааснаас бусад тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг өөрөө хариуцна.


БОЭТ-ийн захиргаа

ХААН БАНК

ҮЙЛЧЛҮҮЛЭХ ДАРААЛАЛ


 
Ховд аймаг дахь баруун бүсийн оношлогоо эмчилгээний төв
© 2018
 
http://www.digitalvegas.net/Top-Casino-Spiele.html
Цагийн хуваарь
Холбоотой сайтууд
Холбоо барих
Ховд аймаг, Жаргалант сум
95110175 - Дэлгэрэнгүй
boet_emg@yahoo.com
www.khovdboet.mohs.mn