Мэндчилгээ
Олон үндэстэн ястны өлгий Ховд нутгийн ард иргэд, нутгийн зон олон, хамтран ажилладаг төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгж үе үеийн бүтээлч хамт олон та бүхнийхээ амар амгаланг эрж, ажил үйлсэд тань амжилт хүсье!
Манай байгууллага нь нийт 406 ажиллагсадтай, оношилгоо, эмчилгээний 25 тасаг нэгжтэй, жилд 130000 гаруй үйлчлүүлэгчдэд үзлэг, оношилгоо хийн, 256 ор бүхий стационарт жилд дунджаар 10000-13000 хүнийг эмчлэн, орчин үеийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжтэй, хүний нөөцийн чадварлаг хамт олон эрүүл мэндийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг алс баруун бүс нутгийн ард иргэддээ чанартай, тэгш хүртээмжтэй хүргэн ажиллахыг зорьж байна.
Ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд цаг наргүй, хоёргүй сэтгэлээр мөр зэрэгцэн ажиллаж буй мэргэжил нэгт эрүүл мэндийн салбарын нийт ажилтан ажиллагсад та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Н.БААСАНЖАВЫН НЭРЭМЖИТ ХОВД ДАХЬ БОЭТ-ИЙН ЗАХИРАЛ Б.АМАРЖАРГАЛ
|